Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өсжээ.
Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.85 сая төгрөг, Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.44 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.