Ийм машин авах хувийн хэвшил битгий хэл, хувь хүн байгаа болов уу

Ийм машин авах хувийн хэвшил битгий хэл, хувь хүн байгаа болов уу

Гадаад улс орны хууль, хүчний байгууллагууд хурд хүч, туулах чадвараар тэргүүлэх автомашин хэрэглэх нь түгээмэл байдаг. Тухайлбал АНУ- ын цагдаа зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн Ford, Chevrolet маркийн автомашиныг дээд зэргээр тоноглон хэрэглэж байгаа харагддаг. Харин манай улсад дарга нар албандаа 150-350 сая төгрөгийн өртөгтэй Land 200, Lexus 570 маркийн автомашин хөлөглөдөг хирнээ, цагдаа болон бусад хуулийн байгууллагын албан хаагчид албандаа ОХУ-д үйлдвэрлэсэн Форуган, УАЗ 469 маркийн автомашин хөлөглөх нь түгээмэл байна.

Тухайлбал энэ долоо хоногт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 17 хэлтэст ОХУ-д үйлдвэрлэсэн “Лада” маркийн автомашин гардуулсан юм. Энэхүү арга хэмжээнд хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нарын албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс цагдаа нарын техникт парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг тодорхой хувиар зарцуулж байгаа гэж онцолсон. Мөн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна” хэмээн ярьсан юм. 

-НЭГ БҮРИЙН 20 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ “ЛАДА” АВТОМАШИНЫГ 41 САЯ ТӨГРӨГИЙН ШАХСАН УУ-

Өөрөөр хэлбэл, тус 19 машины 791 сая төгрөгийн төсөв хөрөнгийг НИТХ, НЗТГ-ын зүгээс гаргасан аж. Тус автомашины нэг бүрийн үнэ 41 сая 600 мянган төгрөг болж байгаа юм. Харин ОХУ-д тус автомашин 492-617 мянган рублийн үнэтэй байгаа ажээ. Монгол мөнгөөр тооцвол 20 гаруй сая төгрөг үнэтэй байгаа юм. Иймд иргэдийн дунд хэн нэгний шахаа байх бий, цагдаагийн байгууллагад тус автомашин туулах чадвараараа тэнцэхгүй, “Л*** авах хувийн хэвшил битгий хэл, хувь хүн ч олдохгүй. Татвар төлөгчдийн мөнгө салхинд хийслээ” гэх иргэд ч байна.

-ЛАДА АВТОМАШИНЫГ МОНГОЛД “РУССО МОТОРС” ХХК ОРУУЛЖ ИРЖ БАЙНА–

ОХУ-ын Лада брэндийн автомашиныг Монголд дотоодын хөрөнгө оруулалттай “Руссо Моторс” ХХК оруулж ирж байгаа ажээ. Тус компаний албан ёсны мэдээлэлд: "Руссо Моторс ХХК нь 2017 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан автын салбар дахь отгон компаниудын нэг юм. Бид Монголчуудын эртний танил, нэгэн цаг үед манай улсын авто паркын дийлэнх хувийг бүрдүүлж байсан ОХУ-ын АвтоВаз компанийн LADA брэндийн Монгол дахь албан ёсны 3S зэрэглэлийн дистрибтьютороор 2018 оны 12 дугаар сараас эхлэн сонгогдон ажиллаж байна. LADA брэндийн дараах суудлын автомашинуудыг ОХУ-ын Тольятти болон Ижевскдэхь үйлдвэрээс шууд 3 жилийн үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа болон борлуулалтын дараах засвар үйлчилгээ,оригинал сэлбэг хэрэгслийн хамт хэрэглэгчдэдээ санал болгож байгаадаа баяртай байна" гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Харин Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллийн санд Руссо Моторс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг 5 хувьцаа эзэмшигчтэй гэж бүртгэжээ.

Руссо Моторс ХХК-ийн мэдээлэл