УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан МИАТ компанитай холбоотой нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгэв. Тэрбээр "Улаанбаатараас-Берлин чиглэлд ниссэн МИАТ компанийн онгоцны нисгэгч нар хар тамхи хэрэглэсэн байсан" гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм.
МАН-ын зовлон Манай л зовлон юмдаа. Гэтэл МИАТ-ын зовлон бас Манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү сайдаа дуугараа ч та. Үгүй бол ЕС өөс асуухуу. Дуугүй байна гэдэг та өөрөө яг хэн бэ.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар өнөө өглөө нэгэн эх сурвалжид мэдээлэл өглөө. Тэрбээр "МИАТ компани замбараагаа алдсан. Дэд дарга нь саяхан хэрэгт холбогдоод удалгүй цагаатгагдсан сурагтай.
Нисгэгчид Германы таван одтой зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглээд тэр буудлыг түйвээсэн. Үүнээс үүдэлтэй өчнөөн нэхэмжлэх бичиг манай улсад ирэх гэж байна.
Монгол руу нислэг үйлдэх гэж байхад нь Германы талаас нисгэгчдийг "согтуурлын зэрэгтэй байна" гээд нисгээгүй. Маргааш нь "хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн" гээд дахин нислэгийг нь хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшлуулна гэдэг асар их зардлаар хэмжигддэг. Тийм болохоор хариуцлага тооцож чаддаггүй салбарын сайд нь өөрөө хариуцлага үүрэх ёстой" гэв.