Монголын хуульчдын холбоо арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж ёс зүйн доголдолтой зарим гишүүдэд хариуцлага тооцсон байна. Үүний дотор өмгөөлөгч Г.Батбаярын нэр байгаа юм. Тодруулбал, түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг дарамталсан гэх үндэслэлээр эрхийг нь хассан байна.
Өмгөөлөгч Г.Батбаяр нь С.Зориг агсны хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх хурал болон олон нийтийн анхаарлыг татсан бусад хэргүүд дээр өмгөөлөгчөөр ажилладаг билээ.