Хойд эцэгтээ зодуулсан нэг настай хүүгийн бие сайжирч байна

Хойд эцэгтээ зодуулсан нэг настай хүүгийн бие сайжирч байна

Өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймагт хойд эцэг нь 2 болон 1  настай хоёр хүүхдийг зодсоноос нэгийнх нь амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, хэргийн газрын шинжээчид хүүгийн элэг бяцарсны улмаас амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гаргаад буй юм. Харин нөгөө, 1 нас 3 сартай хүүг эмнэлэгт хүргэсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хүүгийн бие сайжирч, хэвийн болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хэрэг үйлдсэн гэх этгээд 23 настай Х нь өмнө нь танхай болон хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нэгэн бөгөөд түүнийг сэжигтнээр цагдан хориод байгаа юм байна.