Барилгын засал хийж байгаад лифтний хонгилд унаж нас баржээ

Барилгын засал хийж байгаад лифтний хонгилд унаж нас баржээ

Хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчсөнөөс үүдэн дахин нэг барилгын ажилтан лифтний хонгилд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Американ дэнжийн хажууд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны /лифт/ хонгилд нэг хүн унаж нас барсан хэрэг гарсан байна.

Уг хэрэг арван хоёрдугаар сарын 19-ний өдөр гарсан гэх бөгөөд тухайн барилгын ажилчид тэнд хүн унасныг бас л мэдээгүй байсан гэх. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр, тухайн барилгын туслах ажилтан болох Хэнтий аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат эрэгтэй 33 настай Н.Б нь тус барилгын лифтний хонгилд унаж нас барсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, барилгынхан хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн бөгөөд тухайн туслах ажилтнаа алга болсныг мэдээгүй байж байгаад хонгилд нас барсан байсныг олсон юм байна.

Амь хохирогч нь тухайн барилгын хоёр давхарт дотор засал хийж байгаад унаж нас барсан аж. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Мөн өнгөрөгч зургаан сард жөгждлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороогийн нөхөр нь ажлын байран дээрээ орон сууцны лифтний хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Талийгаачийг нас барсан өдрөөс хойш 22 хоногийн дараа олсон билээ. Өдгөө Б.Болороо талийгаач нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийнг төлөө тэмцэж яваа билээ.




Өнөөдөр нохой өдөр

26 минутын өмнө