Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шүүх хуралдаан маргааш болно

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шүүх хуралдаан маргааш болно

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн маргаашийн хоёр дахь хурлаар болохоор тов гарчээ.

Тэдэнд холбогдох хэрэг өмнө нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.10.31-ны өдөр хэлэлцэж байв. Улмаар НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан  байдаг.

Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял авсан Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүх уг хэргийг маргааш буюу энэ сарын 24-ний өдөр хэлэлцэхээр товлогдоод байна. Өдгөө Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаа бөгөөд маргаашийн хуралдаанд цахимаар оролцох аж.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө