Шинээр баригдсан засмал замыг бүрэн хатаагүй байхад нь автомашинтай дээгүүр нь явсан тухай зураг мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг зам нь Архангай аймгийн Хангай суманд тавигдаж буй 2.4 км авто зам бөгөөд энэхүү замаар есдүгээр сарын 18 /2023.09.18/-ны өдөр үл мэдэх иргэн автомашинтайгаа 30 метр орчим явсан аж. Хатаагүй байсан зам дээгүүр зорчсон автомашинтай иргэнийг одоогоор хайж байгаа бөгөөд Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон байна. Буруутай этгээдийг олж тогтоосноор замыг нөхөн сэргээх ажлын зардлыг төлүүлнэ гэж албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.
