ВИДЕО: Гудамжинд зорчиж явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан этгээдүүдийг олж тогтоон шалгаж эхэлжээ

ВИДЕО: Гудамжинд зорчиж явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан этгээдүүдийг олж тогтоон шалгаж эхэлжээ

Өчигдөр /2023.09.18/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Эх нялхас" эмнэлгийн ойролцоо гудамжинд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн рүү үл таних этгээдүүд хутга барин халдаж, улмаар автомашинаар тэднийг дайрахыг завдаж, айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна.

Иймд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж тус хэргийн үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, эрүүгийн хуульд заасны дагуу шалгаж эхэлсэн байна. 

Харин тус хэрэг явдлын талаар камерын бичлэгт, цайвар өнгийн хашааны хажууд зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн рүү нэгэн этгээд автомашинаас гарч ирэн халдахыг оролдох ба мөн цагаан өнгийн автомашин тэднийг дайрахыг завдан тулж зогсож, улмаар тус хоёр иргэн зугтаж байгаа нь харагдах ажээ. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.

ВИДЕО: 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.