Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхчүүдийн нэгээс нь сэргээш буюу "допин"-гийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг мэдэгдсэн. Улмаар Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан.
Тэгвэл хүсэлт өгснөөс хойш 14 хоногийн дараа хариуг танилцуулах ёстой хэмээн журамласан байдаг тул М.Бадарч В сорьцын шинжилгээнийхээ хариуг өнөөдөр /2023.09.18/ хүлээж авна.