НПГ-аас Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

НПГ-аас Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусаад өнгөрсөн долдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар эх сурвалж мэдээллээ. Т.Бадамжунайд Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан зэрэг зүйл ангиар ялласан байна.