СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг Ховд голоос эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг Ховд голоос эрэн хайж байна

Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын 10 дугаар багийн “Хар-Ороомог” гэдэг газар есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний дараа түүний унаж явсан морь нь Ховд голын эргээс олдсон тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байгаа юм. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 100 км замыг туулан 20:30 цагт очиж тус аймгийн Улаангом сумын харьяат иргэн Т/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж буй.

Эрэн хайх ажил есдүгээр сарын 12-ны өдөр эхэлж аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт есдүгээр сарын 14-ний өдрийн 08:00 цагаас 20:30 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 16 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар урсаж, 5-7 метрийн гүнд таван удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Есдүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.