ШУУРХАЙ: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ажил хаясан ажилчид удирдлагуудтайгаа яг одоо уулзаж, хэлэлцээр хийж байна

ШУУРХАЙ: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ажил хаясан ажилчид удирдлагуудтайгаа яг одоо уулзаж, хэлэлцээр хийж байна

"Эрдэнэт" ТӨҮГ-ын ажилчид өнөөдөр /2023.09.15/ өглөөний 07:00 цагаас эхлэн ажил хаялт зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус үйлдвэрийн ҮЭХ-оос санаачлан зохион байгуулсан ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй гэх шалтгаанаар ажил хаялт зарласан гэж буй. 

Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгүүд зөвхөн ажил хаялтанд оролцож байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15-ныг хүртэл ажил хаялт зарлана гэж мэдэгдээд байгаа юм. Уг ажил хаялтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс зарим хуулийг зөрчиж байна гэж үзсэн. 

  • ҮЭХ -ийн зүгээс тавьж буй шаардлага буй хамтын гэрээнд тусгах асуудалд ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх
  • "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан ажилтаны оронд тухайн ажилтаны хүүхдийг ажилд оруулах гэх хоёр онцолсон заалт бий.
  • Уг асуудалд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж хэмжээг бууруулах хүсэлтийг уламжилсан байна.

Харин "Эрдэнэт"  ТӨҮГ-ын захирал Г.Ёндон "Цалинг 50 хувиар нэмэх боломжгүй. 2024 оноос 15 хувиар нэмэх боломжтой" гэсэн юм. Тэгвэл тус үйлдвэрийн захирал Г.Ёндон яг одоо ажил хаясан ажилчидтай уулзаж, хэлэлцээр хийж байна. Талууд хэлэлцээрээр үр дүнд хүрнэ хэмээн найдаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.