LIVE: "Хөдөлгөөнт явган эргүүл ажиллаж эхэлснээр ослын дуудлага 2.8 дахин буурсан" гэж НОБГ-аас мэдээллээ

LIVE: "Хөдөлгөөнт явган эргүүл ажиллаж эхэлснээр ослын дуудлага 2.8 дахин буурсан" гэж НОБГ-аас мэдээллээ

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, "Голын усанд авто машинтай осолдсон 350 том хүн 120 хүүхэд буюу нийт 470 гаруй иргэнийг авран хамгаалсан. Мөн 10 хүн голын усанд живж нас барснаас 8 нь том хүн, 2 нь хүүхэд байна. Хөдөлгөөнт явган эргүүлийн ажилласны үр дүнд ослын дуудлага багассан. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.8 ахин буурсан үзүүлэлттэй байна. Мөн завьт эргүүлийг 2010 оноос хойш тасралтгүй ажиллуулж нийт 6800 гаруй иргэдийг авран хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар авч үзвэл гол усны үер, уруйн үер, шар усны үер гэх гурван төрлийн үер Улаанбаатарт үүсч байна. Өнгөрсөн зуны хувьд үерийн хэмжээ нэлээд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэлээ. Мөн аялж, зугаалж яваа иргэд голын усанд осолдох явдал гарч байна.

Иймд Туул голын эрсдэлтэй бүсүүдээр камер суурилуулсан. Камераар иргэдийг хянаснаар архидан согтурсан болон бага насны хүүхэдтэй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр, ослын дуудлага маш их бүртгэгддэг. Тиймээс энэ жил “Эрсэдэлгүй Улаанбаатар” аяныг  есдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 25-н хүртэл 40 хоногийн хугацаанд зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд иргэдэд мэдлэг, мэдээлэл олгоно. 

ҮЗЭХ: