Өнөөдөр /2023.09.15/ өглөө 07:00 цагаас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хэсэгчлэн ажил хаялт зарлаад байна. Учир нь "үйлдвэрийн ажилчдын цалинг 50 хувиар нэмж, тус газарт ажилладаг хүмүүсийн хүүхдүүдийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд авдаг байх" гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Тодруулбал тус үйлдвэрийн захирал Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрт ажилд орох хүмүүсийг сонгон шалгаруулдаг болсон байна. Иймд ажилчид нь үүнийг эсэргүүцэж, дээрх хоёр шаардлагыг тавьж ажил хаялт зарласны улмаас ил уурхайн үйл ажиллагаа түр зогсоод байгаа ажээ.
