Мал нядалгааны газарт архидан согтуурч нэгнийхээ аминд хүрээд зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, Эмээлт захад байрлах бойны газарт ажиллаж байсан хүмүүс архидан согтуурч, 42 настай эрэгтэй А нь 40 настай эрэгтэй Б-тэй маргалдан улмаар цээжин тус газарт нь хутгалан амь насыг нь хохироогоод зугтсан хэрэг өчигдөр /2023.09.13/ гарсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж барьчилжээ. Иймд иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
