"Адуундаа явна" гэж гараад сураггүй алга болсон иргэнийг Ховд голоос эрэн хайж байна

"Адуундаа явна" гэж гараад сураггүй алга болсон иргэнийг Ховд голоос эрэн хайж байна

Энэ сарын 09-ны өдөр /2023.09.09/ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь хоёр км-т голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.13-ны өдрийн 09:10 цагаас 20:20 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 19 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир эрэн хайх ажиллагааг өнөөдөр мөн үргэлжлүүлж байна. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө