ШУУРХАЙ: Хорих ангид номын санч хийж, ял эдэлж буй Д.Сүндий ирэх аравдугаар сард магадлангаар суллагдана

ШУУРХАЙ: Хорих ангид номын санч хийж, ял эдэлж буй Д.Сүндий ирэх аравдугаар сард магадлангаар суллагдана

“Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Д.Сүндий Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид "англи хэлний багш" хийж, гурван жилийн ялаа эдэлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Д.Сүндий нь ирэх аравдугаар сард магадлангаар суллагдана гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хоригдсон бөгөөд тэрбээр хоригдох хугацаандаа номын санч зэрэг ажил хийж, хоригдох хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй тул энэ сард /2023.09/ магадланд орох эрх нь нээгдэж байгаа юм аж. Тиймээс Д.Сүндийг ирэх аравдугаар сард магадлангийн хурлаар оруулж суллах аж. Мөн түүний магадланд орох хугацаа өнгөрөгч дөрөвдүгээр сар /2023.04/-д үүссэн ч, хорих анги нь түүнийг магадлангаар суллах эсэхийг хэлэлцэхгүй өнөөдрийг хүрсэн гэх мэдээлэл байна. 

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд .Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох

1.Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно:

  • 1.1.таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;
  • 1.2.таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;
  • 1.3.арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол.
  • 2.Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно гэж заажээ. 

Хэргийг сануулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож, улмаар шүүхээс түүнд гурван жилийн хорих ял шийтгэсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.