"Тэтгэвэр дөрвөн мянган төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газар энэ алдаагаа засна гэж итгэж байна" гэж ахмадууд мэдээлэл хийв

"Тэтгэвэр дөрвөн мянган төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газар энэ алдаагаа засна гэж итгэж байна" гэж ахмадууд мэдээлэл хийв

Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар өнөөдөр /2023.09.12/ мэдээлэл хийлээ.

Ахмадуудын төлөөлөл, "Тэтгэвэр нэмэгдлээ гэдэг ч  5-10 мянга, 30-40 мянган төгрөгөөр нэмэгдэж, зарим нь хасагдаж бодогдож байна. Монгол Улсад 330 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авдаг. Үүнээс 270 гаруй мянга нь 500-600 мянган төгрөг авч байна. 2023 оны зургаадугаар сарын 21-нд гарсан тогтоолын дагуу  итгэлцүүрээр цалин нэмж, 10 хувиар нэмэх талаар мэдээлэлд ахмадууд ихэд баяртай байсан ч долоодугаар сард тэтгэвэр буухад ихэнх ахмадын тэтгэвэр 500-600 мянга байсанд урам хугарсан. Жишээ нь 562 мянган төгрөгийн тэтгэвэр дөрвөн мянган төгрөгөөр нэмэгдээд 566 мянган төгрөг болсон. Төр засгийн албан тушаалтнууд идэж уугаад байгаа мөнгөний дэргэд нэмэгдэл өчүүхэн жаахан мөнгө. Бид эрхээ зөрчүүлж байна. Засгийн газар удахгүй энэ асуудлыг шийдэж, Ахмадын баяраас өмнө гаргасан алдаагаа засна гэж итгэж байна" гэв.

ҮЗЭХ: