ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи дипломат машинаар тээвэрлэж яваад баригдсан С.Эрдэнэбаяр Польш улсад эрэн сурвалжлагдаж байна. Тодруулбал Хууль бус наймаанд нэр холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломач, улс төрч, төрийн албан хаагчдын нэрийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зарласан юм. Польш улсад эрэн сурвалжлагдаж буй 69 албан тушаалтны жагсаалтад С.Эрдэнэбаярын нэр байгаа юм.
Түүний хэргийг эргэн сануулахад энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон билээ. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм.