Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн гурвантэс суманд байрлах БНХАУ-ын уул уурхайн компанид Монгол ажилтан хүнд гэмтсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Чинхуа мак ХХК-ий байранд осол болж нэг хүн гэмтсэн байна. Тус Чинхуа Мак ХХК-ны уурхайд ажилладаг 21 настай эрэгтэй нь экскеваторын шанаганд засвар хийж байгаад хавчуулагдаж хүндээр гэмтсэн байна. Хэргийн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.