"Цахилгаан хөдөлгүүртэй автомашин"-ыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Д.Сумъяабазар гаргажээ

"Цахилгаан хөдөлгүүртэй автомашин"-ыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Д.Сумъяабазар гаргажээ

Хичээлийн шинэ эхэлсэн энэ цаг мөчид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялгаж оролцуулж байгаа нь зарим иргэдийн багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. 

Тэгвэл өчигдөр /2023.09.05/ Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын хөдөлгөөнд цахилгаан хөдөлгүүртэй автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчих захирамжийг гаргажээ.

Хотын дарга Д.Сумъяабазарын тус захирамжид, "Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын", гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмсүгэй" гэжээ. Учир нь албаны автомашинууд улс дугаарын хязгаарлалтад хамаардаггүй байсан юм. Харин одоо үүн дээр цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг нэмж байгаа гэсэн үг юм. Иймд зарим иргэд цахилгаан хөдөлгүүртэй автомашин ч авто замын хөдөлгөөний ачааллыг үүсгэх тул Хотын дарга Д.Сумъяабазарын захирамж үндэслэл муу хэмээн шүүмжилж байна. 

Хотын дарга Д.Сумъяабазарын захирамж. 2023.09.05