17 настай охиныг таван давхраас шидэж амь насыг нь хохироосон хэрэг хаагджээ

17 настай охиныг таван давхраас шидэж амь насыг нь хохироосон хэрэг хаагджээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өглөө 09.30 цагт “Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй, эмэгтэй хүн унаж амь насаа алдсан аймшигт хэрэг гарч байсан билээ.

Урьдчилсан шалгалтаар тус байранд оршин суудаг байсан хоёр иргэн таван давхраас унаж улмаар эмэгтэй газар дээрээ нас барсан байсан. Харин эмэгтэй газар дээрээ нас барсан байсан ба эрэгтэй түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн даруй амьсгал хураасан байсан юм.

Гэтэл үнэн хэрэг дээрээ тухайн өдрийн өглөө 22 настай эрэгтэй нь 17 эмэгтэйг гэртээ хүчээр чирч оруулсан бөгөөд хүч хэрэглэсэн ул мөр илэрсэн аж. Мөн нас барахдаа хамтдаа үсрээгүй ба эрэгтэй нь эмэгтэйгийнхээ хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалаад улмаар таван давхрын цонхоор шидсэн. Харин өөрөө таван давхрын тагтаар дамжин орон сууцны дээвэр дээрээс доош үсэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны үеэр нотлогджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж хэргийг хаах саналтайгаар прокурорын шатанд шилжүүлсэн учраас ийнхүү хэргийг хаажээ.