Нэг сартай нярай хүүхдээ хөхүүлж байгаад ам, хамрыг нь хөхөөрөө дарж, амь насыг нь санамсар болгоомжгүйгээр хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 2023 оны зургаадугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн дугаар хороонд оршин суух эмэгтэй өөрийн төрсөн хүүхэд нэг сар 29 хоногтой хүүхдийг шөнө хөхүүлж байхдаа унтсаны улмаас хөхөөрөө ам, хамрыг нь дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон байна.
Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх наймдугаар сарын 23-ны өдөр хэлэлцээд 24 настай ээжид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Иймд нярай болон бага насны хүүхэдтэй хөхүүл эмэгтэйчүүдийг хүүхдээ зөв байрлалаар хөхүүлж, шөнийн цагаар унтаж байхдаа хүүхдээ хэвтэж хөхүүлэхгүй байж, санамсар болгоомжгүй үйлдлээс сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.