ТОДРУУЛГА: "Хүүхдүүдийг авч явсан үйлдэл нь гэмт хэрэг" тул хуулийн байгууллага шалгаж байна. Хэрэг хүлээх чадвартай эсэх дүгнэлтийг СЭМҮТ гаргана

ТОДРУУЛГА: "Хүүхдүүдийг авч явсан үйлдэл нь гэмт хэрэг" тул хуулийн байгууллага шалгаж байна. Хэрэг хүлээх чадвартай эсэх дүгнэлтийг СЭМҮТ гаргана

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаарт багт орон сууцны гадаах тоглоомын талбайд тоглож байсан бага насны хоёр хүүхдийг өнөөдөр /2023.09.05/ авч явахыг оролдсон хэрэг гарч, тус хэрэг явдалд холбогдсон эмэгтэйг саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин тус эмэгтэй нь нь сэтгэцийн хувьд эрүүл биш мөн саяхан хоёр ихэр хүүхдээ харамсалтайгаар алдсан тул түүнийг харгалзах хүмүүст нь хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Иймд бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Тухайн эмэгтэйг хуулийн байгууллага шалгаж байгаа. Учир нь бага насны хүүхдүүдийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь гэмт хэрэг тул сайтар шалгана. Харин сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадвартай эсэх талаарх эцсийн дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/ гаргах ёстой. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм. Иймд иргэд та бүхнийг хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж энэхүү мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө