Пап Францисийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр /2023.09.03/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр өглөө 10:00 цагт шашин хоорондын уулзаж хийсэн бол, одоо 16:00 цагт "Магтаалын мөргөл"-өө Степпэ Арена төвд хийх гэж байна. Пап Францисийн магтаал мөргөлд оролцохоор гадаадын улсын орнуудаас католик шашинтай Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, зочид буудлуудын захиалга дүүрээд байгаа юм. Тэгвэл "Степпэ Арена" төвийн орчимд төрийн өндөржүүлсэн хамгаалалт гарч, ойролцоох барилгуудад мэргэн буудагч байрласан байна.
