СЗХ-ны орон тооны гишүүнд Н.Хүдэрчулууныг нэр дэвшүүлэв

СЗХ-ны орон тооны гишүүнд Н.Хүдэрчулууныг нэр дэвшүүлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Тус байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлж байгаа аж. Н.Хүдэрчулуун нь 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай. 1989-1998 онд  Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг, 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Улмаар 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтлоо.