Өвлийн морин уралдааныг сэргээх тухай хуулийг Х.Болорчулуун санаалчлан өргөн барьжээ

Өвлийн морин уралдааныг сэргээх тухай хуулийг Х.Болорчулуун санаалчлан өргөн барьжээ

Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгадаг.

Тэгвэл үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өргөн барьж УИХ-аар энэ цаг үед хэлэлцэж байгаа юм. Харин тус хуулийн төслийн “8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана” гэж тусгажээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Энэ нь хүүхдийн эрхэнд ноцтой халдсан, тэднийг бэртэл, гэмтэл хүргэж болзошгүй хуулийн ноцтой зохицуулалт гэж үзэх Иргэний нийгмийн байгууллага болоод иргэд олон байна.

Харин Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос УИХ-ын дарга Г. Занданшатарт хүсэлт хүргүүлжээ.

ТУС АЛБАН БИЧИГТ

"Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжид хүүхдийн эрхийн тухай тодорхой заасан байдаг төдийгүй хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх үүргийг манай улс хүлээсэн болохыг сануулж, ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, хохироохыг таслан зогсоох шаардлагатайг тодотгосон.

Тухайлбал "Жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Засгийн газарт санал хүргүүлж, шийдвэр гаргуулж ажилласан билээ.

Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана заалтыг оруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Иймд уг заалтыг тусгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг хүсье” гэжээ.

Хуулийн төсөл

Хуулийн төсөл