Сэлэнгэ аймагт оршин суух иргэнээс цагдаагийн байгууллагад өргөдөл ирсэний дагуу хойд охиндоо нойрны эм уулгаж унтуулдаг байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллээр бол дагавар охиндоо димдрол өгдөг байсан гэнэ.
Тодруулбал, ээжийг нь эзгүй хойгуур 13 настай охиныг хойд аав нь болох 40 настай иргэн Г унтуулдаг эм уулгаж унтуулдаг байж болзошгүй хэрэг гарчээ. Энэхүү хэргийг охины ээж цагдаагийн байгууллагад хандан шалгаж өгөхийг хүссэн аж. Өдгөө хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хэрвээ дагавар охиноо унтуулсан байх бол ямар шалтгаанаар унтуулсан болохыг тогтоож улмаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах юм.