Монголд хэтэвчээ хулгайд алдсан гадаад иргэн цахим хуудаснаа сэрэмжлүүлэх мэдээллийг нийтэлжээ

Монголд хэтэвчээ хулгайд алдсан гадаад иргэн цахим хуудаснаа сэрэмжлүүлэх мэдээллийг нийтэлжээ

Монголд амьдардаг гадаад иргэн хэтэвчээ хулгайд алдаж, цахим хуудаснаа сэрэмжлүүлэх пост нийтэлжээ.

Тодруулбал, Монголд аялж явсан жуулчин Цэцэг төвийн ойролцоо хэтэвчээ алдсан бөгөөд тэр дор нь хулгайчийг барьжээ. Тэрбээр цахим хуудаснаа "Зураг дээрх залуу бол халаасны хулгайч. Хэрэв та түүнийг харвал болгоомжлоорой. Тэр Цэцэг төвийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг" гэжээ. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Харин гадаадын иргэний хэтэвчийг хулгайлсан уг этгээдэд хариуцлага тооцсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна.




Өнөөдөр тахиа өдөр

59 минутын өмнө

Өнөөдөр бич өдөр

1 хоногийн өмнө