Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 10 /2023.08.10/-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн нэр бүхий 45-55 орчим насны хоёр иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн талаар БНСУ-ын YTN телевизээр мэдээлжээ. Тус мэдээлэлд, "энэхүү живж нас барсан гэх хэрэг нь энэ сар /2023.08/-ын эхээр гарсан бөгөөд, талийгаачдийн ар гэрийнхнийг яаралтай Монгол Улсын хилээр нэвтрүүлж, цогцсыг таниулсны дараа ийнхүү мэдээлж байгаа юм. Мөн тус хоёр жуулчин нь найзууд байсан гэх бөгөөд нэг нь нөгөөгөө уснаас аврах гэж оролдоод усанд осолдсон байж магадгүй гэжээ. Харин тус хэргийг, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна гэжээ.
Эх сурвалж: YTN TV