Мотив хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн хэргээр саатуулагджээ

Мотив хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн хэргээр саатуулагджээ

Мотив хамтлагийн ахлагч жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн хэргээр өчигдөр /2019.12.16/ өдөр цагдаагийн албан хаагчдад саатуулагдсан байна. Түүний цагдан хориог сунгах эсэхийг хуулийн дагуу 72 цагт багтаан шийдэх ёстой. Иймд дөнгөж сая Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түүнд Монгол улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.