Иргэн Г-ын татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалааг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Иргэн Г-ын татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалааг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Цахим орчинд "Япон даруулгатай хувцас" нэртэй хуудсаар Mercedes Benz G500 маркийн автомашины сугалааг зохион байгуулсан.

Ингэхдээ 5000 иргэн тус бүр 50 мянган төгрөгөөр оролцож, нэг хүн тухайн машиныг хожино хэмээн танилцуулсан. Мөн гар утас, мөнгөн аяга, бэлэн мөнгө зэргээр нийт 23 азтан шалгаруулах гэж зарлажээ. Тэгвэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлэлгүй сугалаа зохион байгуулсан, зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн байна. Иргэн Г өөрийн цахим хуудсаар дамжуулан, "Сугалаанд мөнгөө хийсэн нийт хүний мөнгийг маргааш орой 23 цаг гэхэд буцаалт хийнэ. Одоо мөнгө хийж болохгүй шүү!" гэж нийтэлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө