Үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн гол үерлэж, Булган аймгийн Тэшиг сум чиглэлд зорчих хөдөлгөөн хязгаарлалаа

Үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн гол үерлэж, Булган аймгийн Тэшиг сум чиглэлд зорчих хөдөлгөөн хязгаарлалаа

Үргэлжлэн орсон борооны улмаас Булган аймгийн Тэшиг сум орчим Эгийн гол үeрлэж зорчих боломжгүй болжээ. Үүнтэй холбоотойгоор тус сум руу зорчих хөдөлгөөнийг үерийн ус татрах хүртэл хугацаанд хязгаарлаад байна. 

Улмаар голын усны түвшинд өдөр бүр хяналт хийж, аюулгүй болсон үед хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Иймд иргэд, олон нийтийг тухайн чиглэлд зорчихгүй байх, үeр усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.