ВИДЕО: Нэг сая дагагчтай Австралийн аялагч гэр бүл Монголын нүүдэлчин ахуйн талаар цуврал контент бүтээжээ

ВИДЕО: Нэг сая дагагчтай Австралийн аялагч гэр бүл Монголын нүүдэлчин ахуйн талаар цуврал контент бүтээжээ

Цахим хуудаснаа 1 сая 24 мянган дагагчтай юүтүбэр, аялагч австрали гэр бүл Монголын нүүдэлчин соёл, малчдын амьдралын талаар контент бүтээжээ.

Стивен, Жесс нар хүүхдүүдийн хамт Монголд ирж, малчин айлд амьдрахын зэрэгцээ, уламжлалт  соёл өдөр тутмын ажил зэргийг танилцуулж, суралцаж буй цуврал контентууд бүтээж өөрсдийн цахим хуудсаар дамжуулан цацжээ. Стивены гэр бүл 2020 оноос Австралийг тойрох авто аяллаа эхлүүлж байсан бөгөөд эх орноороо бүтэн тойрч аяллаа гаднын улсаас үргэлжлүүлж буйн энэ юм.

Тэд энэ талаар цахим хуудастаа “Бидний Монголыг зорих болсон гол шалтгаануудын  нэг монголын нүүдэлчид ийм уулархаг нутагт хэрхэн амьдарч байгааг олж мэдэхэд цаг гарган суралцах явдал байлаа. Иймд бид уулархаг нутгийн нүүдэлчин айлд амьдарч, ахуй соёлд нь суралцаж байна” гэжээ.

ВИДЕО: