Увс аймгийн нутагт ан хийж явсан игэд сум алдаж, нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Талийгч нь Улаангом сумын харьяат 56 настай С бөгөөд, баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Иргэн 39 настай Б нь үргээлэг хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрчээ.