CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, "Quest Means Business" нэвтрүүлгийн хөтлөгч Richard Quest Монгол Улсад ирээд байсан.
Richard Quest нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд өдгөө CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.
Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэж CNN телевизээр цацсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2023.08.19/ эх оронд буцаж байгаа аж. Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, "Энэ хүн буцаж байна. CNN-ээр хэдэн аятайхан мессеж цацсан шүү. Дахиж ирнэ л гэнэ" хэмээн жиргэжээ.
Энэ хүн буцаж байна. CNN-ээр хэдэн аятайхан мессеж цацсан шүү. Дахиж ирнэ л гэнэ. pic.twitter.com/04DvGDOrWp
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) August 19, 2023