Татар хамтлагийн 20 жилийн ойн “Бороо” тоглолт өнөөдөр /2023.08.19/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгвэл тус тоглолтын тасалбар дууссан гэдгийг албан ёсоор зарласан байна. Сонирхуулахад, өнөөдөр болох Татар хамтлагийн тоглолтод Ука, Намуунаа, "Мөнхийн рэп", "Флаш", "4 зүг" гэх мэт уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцоно гэж байгаа.
Мөн ӨМӨЗО-ы дуучин Б.Сүмэнхуар хүрэлцэн ирнэ гэх мэдээлэл бий. Түүнчлэн тоглолтод очсон хүн бүрд тус хамтлагийн зүгээс бэлэг бэлдсэн аж. Тухайлбал, Үзэгчдэдээ гэрэлтдэг гарын бугуйвч бэлэглэж, 25 мянган ширхэг С витамин, цэвэр усыг үнэ төлбөргүй тараах юм.