Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.