Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн.
Тодруулбал, архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мөн үеэр Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний үндсэн дээр шийдвэр гарах нөхцөл бүрдсэн гэдгийг тодотгосон.
Улмаар Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай А/866 тоот захирамж гарч, хэрэгжиж эхэллээ. Захирамжийн хүрээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд олгож, шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, шинэ концепци стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
"А даалгавар" цуцлах шийдвэр гарсан 1642 барилгийн жагсаалт,
ФОТО: