СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс процессор хулгайлсан этгээд дахин эмчийн гар утас хулгайлжээ.
Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас нэгэн этгээд процессор хулгайлсан хэрэг гарсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас процессорыг олж, эмнэлэгт нь буцаан өгсөн ч хулгай хийсэн этгээдийг олсон эсэх, хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.
Тэгвэл дээрх этгээд наймдугаар сарын 1-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нэвтэрч Чих, хамар хоолойн тасгийн эмчийн утсыг мөн хулгайлсан хэрэг гарчээ. Эмч ажилтнууд камерын бичлэг шүүн уг этгээдийг тогтоосон байна. Эмнэлгийн байгууллагуудаар дамжин хулгай хийж гаршсан дээрх этгээдийг илрүүлж, яаралтай хариуцлага тооцохыг эмнэлгийн ажилтнууд хүсэж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.