ФОТО: БНСУ-ын JTBC телевиз "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлэгт зориулж Сөүл хотод "Монгол гэр" барьж арга хэмжээ зохион байгуулж байна

ФОТО: БНСУ-ын JTBC телевиз "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлэгт зориулж Сөүл хотод "Монгол гэр" барьж арга хэмжээ зохион байгуулж байна

БНСУ-ын JTBC телевиз алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шоу нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийсэн билээ.

Тус нэвтрүүлгийн багийнхан Алтай таван богдыг зорьж, 2000 гаруй км замыг туулж, нэвтрүүлгийн зураг авалтаа хийхийн зэрэгцээ үзэсгэлэнт байгалийг харан, нүүдлийн аж ахуйтай танилцаад буцсан юм.

Тэгвэл "Couriers in Mongolia" нэвтрүүлэг маргааш /2023.08.19/ цацагдах гэж буйтай холбоотойгоор БНСУ-ын JTBC телевиз Сөүл хотын Сонгсү дүүрэгт Монгол гэр барьж эсгийгээр хийсэн чихмэл тоглоом, зураг авхуулах булан зэргийг байрлуулсан байна. Мөн тус Монгол гэрт “шууданч” тоглоомыг зохион байгуулж байгаа аж. Тус арга хэмжээ энэ ням гараг /2023.08.20/ хүртэл үргэлжилнэ.

ФОТО: