“Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, нэг иргэн амь насаа алджээ

“Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, нэг иргэн амь насаа алджээ

Зам тээврийн ослын улмаас машины эд ангид хавчуулагдан амиа алдсан харамсалтай осол гарчээ.

Тодруулбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн “Шивээ хүрэн” хилийн боомт гэдэг газар “Норд бенз” загварын том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрийн 22.00 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид 50 км замыг туулан 00.08 цагт очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч, Улаанбааар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч/64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ. Алба хаагчид 15 минут ажиллаж цогцсыг гарган, аймгийн Шүүх шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд иргэдийг холын замд явахдаа автомашиныхоо хурдыг тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна. 




Өнөөдөр бич өдөр

20 цагийн өмнө