Гурван тэрбумын гэх хэрэгт холбогдсон "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Гурван тэрбумын гэх хэрэгт холбогдсон "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Гурван мянган ам.долларын хахууль авсан гэх хэргээр анх АТГ-аас саатуулан шалгаж байсан "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр болохоор товлогдоод байсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, улмаа шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. 

"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-1, 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.




Өнөөдөр бич өдөр

20 цагийн өмнө