СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ганцаараа явж байгаа иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг 16-22 насны бүлэг этгээдийг саатуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ганцаараа явж байгаа иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг 16-22 насны бүлэг этгээдийг саатуулжээ

Бусдыг айлган сүрдүүлж, дээрэмддэг 16-22 насны бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, саатуулжээ.

Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон ганцаараа явж байгаа иргэдийг хяналтын камергүй газарт бүлэглэн айлган сүрдүүлж, бэлэн мөнгө, эд зүйлийг дээрэмдэн авдаг 16-22 насны бүлэг буюу долоон иргэнийг баривчилсан байна. Дээрх этгээдүүд нь тээврийн хэрэгсэл ашиглан есөн гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоон Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.

Иймд иргэдийг шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явж, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчиж байхыг сэрэмжлүүлж байна. 




Өнөөдөр бич өдөр

20 цагийн өмнө