Улаанбаатараас Австралийн Сиднэй хүртэл Mercedes Benz camper van автомашинаар гурван тив дамжин гэр бүлээрээ аялахаар залуу хосууд 2022 оны зургаадугаар сард Сүхбаатарын талбайгаас хөдөлж байсан билээ. Тус авто аяллын багийн хамгийн залуу гишүүн 1 ой 2 сартай байсан юм.
Тэгвэл аялагч гэр бүл өнөөдөр /2023.08.17/ зорьсон газартаа буюу Австралийн Сиднэй хотод хүрсэн байна. Тэрбээр аяллын талаар сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудсандаа бичихдээ, ““Улаанбаатар-Сидней” авто аялал 3 тив 2 далайг гаталж 16 улсаар 418 өдөрт 7600км агаараар, 7400км усаар, 55.000км хуурай замаар нийт 70 мянган км замыг туулан зорьсон зорилгодоо хүрлээ. Туулж явахад амаргүй байсан ч, тулаад ирэхээр амттай байна” гэжээ.