АНУ-ын мэс засалчид тархи нь үхсэн хүний биед шилжүүлэн суулгасан гахайн бөөр нэг сар гаруй хугацаанд хэвийн ажиллаж байгааг мэдэгдэв.
Тодруулбал, Нью-Йоркийн их сургуулийн Лангоне шилжүүлэн суулгах хүрээлэнгийн мэс засалчид лхагва гарагт /2023.08.16/ хүний биед гахайн бөөр шилжүүлэн суулгасан талаар мэдээлэл өглөө.
Хүрээлэнгийн захирал Роберт Монтгомери сэтгүүлчдэд хэлэхдээ "Бидний тархи нь үхэжсэн хүний биед шилжүүлэн суулгасан гахайн бөөр сар гаруй хугацаанд хэвийн ажиллаж байна. Энэхүү гайхалтай үр дүн нь цаашдын эрхтэн шилжүүлэх судалгаанд тус болохуйц томоохон баталгаа боллоо. Бид цаашид судалгаагаа үргэлжлүүлж эмнэлзүйн зөвшөөрөгдсөн дархлаа дарангуйлах эмүүдийн судалгааг хийж, өөр өөр биетэд харилцан эрхтэн шилжүүлэн суулгаж болно гэдгийг батлах болно” гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
ВИДЕО: