Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 14:30 минутад хуралдахаар тов гарчээ.
Уг нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн шийдвэрлэж ял шийтгэсэн ч Дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар буцаасан юм.