Ан хийж байхдаа сум алдаж хамт байсан хүнийг буудаж амь насыг нь хохироожээ

Ан хийж байхдаа сум алдаж хамт байсан хүнийг буудаж амь насыг нь хохироожээ

Увс аймагт хамтдаа ан хийж байхдаа санамсар болгоомжгүйгээр нэгийгээ сум алдаж буудаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт буудуулж, нас барсан хүнийг хүргэж иржээ. Шалгалтын явцад амь хохирогч нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан байсан аж. Амь хохирогч нь мөн сумын харьяат 39 настай Б-тай хамт ан хийж явсан ба үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл байна. Хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.