Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, хууль бусаар загасчилсан гэх хэргийг Зөрчлийн хуулиар торгоод ХААЖЭЭ

Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, хууль бусаар загасчилсан гэх хэргийг Зөрчлийн хуулиар торгоод ХААЖЭЭ

Манай сайтад нийтлэгдсэн Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, хууль бусаар загасчилсан гэх хэргийг Прокуророос сэргээж, дахин шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ  уншина уу. 

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор тус материалыг хянаад "хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан" шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн тухай хуулийн 24.5-1-д заасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокурорын даалгавар бичиж, хэргийг аймгийн Цагдаагийн газар руу шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, нэр бүхий хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн тус хэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум дахь Хилийн заставын дарга асан Д.Отгонсүрэн нарын хүмүүст хариуцлага тооцжээ. Гэхдээ тухайн иргэд нь "Загас агнах зорилгоор тусгай хамгаалалттай газарт нэвтрээгүй" хэмээн мэдүүлсэн бөгөөд тусгай хамгаалалттай газарт нэвтэрсэн нь тогтоогдсон байна. Харин загас агнасан гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэх шалтгаанаар ийнхүү зөрчлийн хуулийн дагуу торгуулийн шийтгэл ногдуулжээ.